Blog.

Сүүлийн үед бодогдож байгаа бодол

namsrai
Namsrai Khatanbaatar

Хэрвээ та үнэхээр ямар нэг зүйл хийж бүтээмээр, илүү үр бүтээлтэй ажилламаар, ажлын бүтээмжээ нэмэх хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой бол энэ чамд зориулсан бичлэг шүү.

Энэ бол маш том сэдэв гэхдээ ерөнхий 4 - н хэсэгт хуваагаад харая.

1. Burii - г л битгий сонс

тэгвэл чи хөгжинө.

Ер нь хүн бүр өөрийгөө ертөнцийн төв гэж хардаг та ч би ч burii ч. Энэ л асуудал болоод байна даа. Та юугаа яриад байгаа юм бэ угаасаа л тэгнэ шүүдээ гэж бодож байж магадгүй. Гэхдээ та ийм өнцгөөс хараад үзээрэй. Хувь хүн бүрт ямар нэгэн асуудал байгаа хүн ном уншаад тэндээсээ өөрийн хувьд асуудал эсвэл нээрээ л тиймдээ гэснээ л тэмдэглэж бусдад хуваалцахыг хүсдэг. Тэгэхээр та номын товчлолыг нь сонсоод тэр номыг бүрэн уншсан мэт өөрийгөө бодож огт болохгүй гэдэг санаа burii - г муулах гэсэнгүй. Тэгэхээр хэрвээ та өөрөө ном уншвал шал өөр өнцгөөс харах боломжтой. Бусдын харах өнцөг таны харах өнцөг тэс өөр гэдгийг хэлэх гэсэн санаа. явж явж та л өөрийнхөө асуудлийг шийдэх хүн нь харах ч хүн нь

2. Тоо чухал уу агуулга чухал уу.

Ta хэд би энэ жил 20 ном уншсан, тэдэн ном уншсан гээд хүмүүс хоорондоо ярьж байхыг сонсож байсан уу ? Тэгээд их ном унших тусмаа сайн гэсэн үг үү ? байж боломжгүй юм. Харин ч эсрэгээрээ чанартай байх тусмаа удаан уншиж, чиний амьдралд ойр байх тусмаа тэр номын дахин дахин уншиж ойлгож, хамгийн гол нь өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх нь илүү чухал гэж бодож байна. Mиний хувьд эрт босох тухай ном олон удаа уншиж байсан ч эрт босох дадал хэрэгжүүлж чадаагүй л байна тэгэхээр яг үнэндээ эрт босох тухай ном уншаад тэр нь миний амьдрал дээр буугаагүй өөрөөр хэлвэл эрт босох шаардлагагүй л амьдарч байна гэсэн үг болж таарч байгаа юм. Базаад хэлэхэд ном унш өөрт наалдах ном олж унш, уншаад хамгийн гол нь хэрэгжүүлэх. Зүгээр мэддэг хэрэгжүүлдэг 2-рын хооронд асар том зөрүү байдаг шүү.

3. Бүтээмжээ 100% нэмэх апп тат

маш олон хүн өөрийнхөө бүтээмжийг сайжруулмаар байна, яаж сайжруулах уу зөвлөгөө өгөөч гэж хаа сайгүй л асууж байх юм. Одоо болтол олоогүй л байгаа бололтой. Тэр апп чинь аль хэдийн чиний утсан дээр суучихсан байдаг гэвэл яах уу? AIRPLANE mode

анхаарал чинь төвлөрөхгүй байгаа бол сатааруулаад байгаа юмнуудаа л унтраах хэрэгтэй. Юм нэмэх биш хасах хэрэгтэй. Тархиа олон хуваах биш нэг л зүйл дээр тогтоох хэрэгтэй. Эрт босоод ажлаа амжуулах талаар бодох ч хэрэггүй. Одоо байгаа цагаа зөв ашиглаж чадахгүй бол эрт босоод илүү их цаг үрэх л нэмэр.

4. Ер нь тэгээд юм хийх их шулуухан даа.

Хэрвээ бичлэг хиймээр байгаа бол хий. Ямар нэг зүйл хийх гэж байгаа бол шууд л хийх хэрэгтэй. Алдвал яах юм ? ээ дэмий юм бишүүдээ ? Хүмүүс юу гэж ч бодох юм билээ гээд бодоод л байвал дуусдаггүйг хэлүүлэлтгүй мэдэж л байгаа. Тэгвэл тэр сэтгэлгээнээсээ гарах юманд суралц. Угаасаа л юм хийхийн тулд алдана гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ алдаа болгоноосоо суралцаад илүү сайн болохоо ч мөн ойлгох хэрэгтэй гэж бодож байна.

Хамгийн сүүлд нь хэлэхэд хүн чинь сайжирдаг юм. Юу гээл байрандаа байх вэдээ. Аяндаа сурна аяндаа амжуулдаг болно. Аяндаа илүү сайн бүтээмжтэй болно. аяндаа бүх юм сайхан болно…

Эргээд бүгдийг нь базвал

  • Өөрийн харах өнцгөөс хар, Хүний өгсөн биш өөрийн бодсон бодол илүү наалдацтай.
  • Хэдэн ном уншсандаа биш гол нь хэрэгжүүлсэндээ
  • Битээмжээ нэммээр байгаа бол битгий юм нэм. эсэргээрээ хас
  • Юм хийж бүтээмээр байгаа бол зүгээр л хий.

Ер нь хүн хийх замдаа л учраа олно. Зүгээр бодоод санаа гаргаад суухаараа биш


More Stories

There are many ways to make website

namsrai
Namsrai Khatanbaatar